11/02/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Ухаантай хүн л УУЧЛАЛ гуйдаг…
Чамаас болж хүн хохирч, чамаас болж хүн уйлж, чамаас болж хүн зовж байхад чи түүнийг тоохгүй байна гэдэг нь харгис явдал юм. Таны зүрх царцаж байна гэж ойлго. Таны гарцаагүй зөв эсэхийг дахин нягталж үз.
Тэр хүний оронд өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Үнэхээр таны зөв байгаад уучлалт гуйх нь бусдын муу занг дэмжсэн болох гээд байж ч магадгүй. Хэрэв тийм бол хурц байдал намжсаны дараа. 100 хувь ялах гэж улайран зүтгэх шаардлага байна уу?
10 хувийн буулт хийгээд ухаарч нэг алхахад та юу ч алдахгүй.
Өөртөө итгэлтэй бардам байх гэж хичээж байгаа бол сайн дураараа тэнэгээ зарлаж байгаа хэрэг. Ухаантай хүн нь уучлалт гуйдаг юм шүү.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.