Эхний галт тэрэг хөдөллөө: 16 жилд 247 сая тонн нүүрс тээвэрлэх хөдөлшгүй гэрээ хэрэгжиж эхлэв
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хүрээнд БНХАУ-ын талтай хэд хэдэн тохиролцоонд хүрсэн. Тэдний нэг бол "Чайна энержи"-гийн худалдан авсан нүүрсийг 16 жилийн турш, тогтмол хэмжээгээр тээвэрлэх гэрээ юм. Нүүрсний үнэ унаж байгаа энэ цаг үед экспортын биет хэмжээг тогтмол хэмжээнд барих агуулгаар ч, уг гэрээ эдийн засгийн ач холбогдол өндөр байна. Тэгвэл энэ хүрээн дэх анхны галт тэрэг зургадугаар сарын 24-ний өдөр нүүрсээ тээж, БНХАУ руу хөдөлсөн байна. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 02 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулсан. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.