УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дараах тайлбарыг хийлээ.
-Та өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газрыг олон удаа шүүмжилж байсан. Таны шүүмжлэл намыг тань Засгийн газраас хөөгдөхөд нөлөөлчихөв үү. МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг хэрхэн харж байна вэ?
-Болохгүй, бүтэхгүй юмыг шүүмжил сөрөг хүчин хий гэж ард түмэн сонголт өгсөн. Ард түмний сонголтоос гажиж болохгүй. Дэмжсэн олон ажил бий. Засгийн газраас оруулж ирсэн том төслүүдийг дэмжиж санал өгсөн. Ардчилсан намыг сөрөг хүчнээ хий гэж үүрэг өгсөн, тэр дагуу л ажилласан.
Эрх баригч нь эрх баригч хүчин шиг бай, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг бай гэдэг энэ суурин дээр буцаж ирсэнд баяртай байна.
-Ерөнхий сайдын хүүгийн тансаглалын хариуцлагыг танай нам хүлээх асуудал үүсчихлээ?
-Би бүх сайдаасаа асуусан. Ерөнхий сайдын хүүгийн тансагласан хөрөнгө мөнгийг та нар олж өгөөгүй биз асуусан. “Олж өгөөгүй л” гэж хариулсан.
3,607.57





















































Холбоотой мэдээ