niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 04:31 UTC Эх: https://news.mn/r/2802814/ 9f055d36265165eb… ← niitlelch.mn руу буцах

Л.Гантөмөр: Гэрээний дагуу хамтын хариуцлага л хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2025.05.22-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Гэрээний дагуу хамтын хариуцлага л хүлээнэ

Л.Гантөмөр: Гэрээний дагуу хамтын хариуцлага л хүлээнэ

МАН-ын Бага хурлаас гэрээгээ зөрчсөн үндэслэлээр Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Тэгвэл дээрх шийдвэрт Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр “Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй.  Гэрээний дагуу хамтын хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдлээ. Энэ бол гэрээнд зааснаар хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАН, ХҮН нам ч адилхан хариуцлага хүлээнэ гэсэн агуулга юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.05.22/ ээлжит бусаар хуралдаж, МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдах юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам найман суудал, үлдсэн суудлыг Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авсан.

МАН-аас Ардчилсан нам, ХҮН намд урилга илгээн Засгийн газарт хамтарч ажиллан улс орноо хөгжүүлэх бодлогод гар бие оролцох санал тавьж, улс төрийн намууд хүлээн авсан. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байсан ч арван сарын дараа огцрох нөхцөл байдал үүслээ.  Гэхдээ эх үүсвэр нь Ардчилсан намаас болоогүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалтай холбоотойгоор олон нийт орлогоо нотлохыг шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж эхэлсэн. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удтал хүлээлгэж дээрх асуудалд тайлбар хийсэн ч хангалттай мэдээллийг өгч чадаагүй. Харин ч хардлага олныг төрүүлсэн. Тиймээс олон нийт орлогоо нотолж чадахгүй бол огцор гэдэг шаардлага тавих болсон. Гэвч гэр бүлийнхээ асуудлыг нам руугаа чирж, улмаар нам нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох бус зүй ёсны шаардлага тавьсан улс төрийн хүчнийг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн нь улсын эрх ашгаас илүү намын эрх ашгийг тэргүүнд тавилаа гэж харж болохоор буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж