niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 04:33 UTC Эх: https://news.mn/r/2802496/ 14b0af8befddedd0… ← niitlelch.mn руу буцах

"Жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан"

Хуучирсан мэдээ: 2025.05.21-нд нийтлэгдсэн

"Жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан"

"Жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан"

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 


Тэрбээр "Миний хувьд жагсаалыг дэмжиж гарын үсэг зурсан. Харин Ухаа худгийн хувьд гишүүдэд материал тараасан ерөнхийдөө ойлголттой болсон. Хамтарсан засгийг сэтгэл хөдлөлөөр байгуулсан. Тэгээд баахан том төслүүд хөдөлгөнө гэж яриад тэрнийхээ барьцаанд орчхоод байна гэв.

2007 онд Тавантолгойн стратегийн орд газрыг шинээр гаргасан ашигт малтмалын хуульд нийцүүлээд лиценз эзэмшигчид хэлэлцээр хийгээд шийдвэрээ УИХ-д оруулж ирэх даалгавар өгсөн. Энэ даалгавраа биелүүлээгүй байгаа юм билээ. Засгийн газар "Энержи ресурс"-тай тохироод гэрээ байгуулсан. Түүнийгээ УИХ-д танилцуулаагүй. Эндээс хамаг будилаан үүссэн. Энэ асуудал одоогийн Засгийн газартай холбоогүй гэж бодож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж