niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 04:33 UTC Эх: https://news.mn/r/2802447/ 2f0ee0af7535454c… ← niitlelch.mn руу буцах

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно

Хуучирсан мэдээ: 2025.05.21-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно

2025 оны тавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 20-22-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: Энэ сарын 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21, 22, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 20-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 21, 22-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 19-20-нд шилжих шөнө бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 20, 21-нд шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, 22-ноос дулаарч шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж