niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 05:01 UTC Эх: https://news.mn/r/2802151/ 5173cac06b7d1e45… ← niitlelch.mn руу буцах

20 настайдаа 69 машин авч унаж байсан гэж аархав

Хуучирсан мэдээ: 2025.05.19-нд нийтлэгдсэн

20 настайдаа 69 машин авч унаж байсан гэж аархав

20 настайдаа 69 машин авч унаж байсан гэж аархав

Хамтарсан Засгийн газарт Батлан хамгаалахын сайдын алба хашиж байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Би 20 настайдаа өөрийнхөө мөнгөөр УАЗ-469 машин худалдаж аваад унаж байсан. Насанд хүрсэн хүүхдийн асуудлыг эцэг, эхэд нь нялзаагаад хариуцлага ярих нь зохисгүй. Ерөнхий сайдын хүүхэд нь ирээд ямар орлогоор юу хийснээ тайлбарлах байлгүй. Тайлбарыг нь сонссоны дараа буруутай эсэхийг нь ярих ёстой” гэж аархав.

Харин олон нийт сайд С.Бямбацогтыг 20 настай байхад Монголын нийгэм эдийн засгийн амьдрал маш хүнд. Өөрийнхөө мөнгөөр УАЗ-69 машин худалдан авч унах нь байтугай өөрийгөө ч авч явахад бэрх картын бараатай хүнд үе байсан.  Ерөнхий сайдыг өмгөөлөхийн тулд юу ч гэж худал ярихад бэлэн болжээ, энэ сайд нар” гэж шүүмжлэлтэй хандаж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж