"S’Outlet" дэлгүүрийн буурин дээр барьж буй үерийн хамгаалалтын далан буюу “Сэлбэ сэргэлт” төслийн зураг төслийг Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2021 онд хийж, улмаар 2023 онд Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянан баталгаажуулсан байна. Үүний дагуу 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэж, тендерийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Улмаар “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарч, 2024 оны зургадугаар сарын 20-ноос Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар нэг км түшиц ханыг хийсэн бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургадугаар сарын 30-нд дуусгах төлөвлөлттэй байгаа аж. Уг түшиц ханын өндрийг 100 жилд болох үерийн түвшингээр тогтоосон. Өөрөөр хэлбэл, 1966 онд болсон үертэй дүйцэхүйц буюу 100 жилд нэг удаа тохиолдох үерээс сэргийлэхийн тулд уг түшиц ханын өндрийг тогтоосон гэсэн үг аж.
Хэрэв энэ даланг барихгүй бол хотын төв хэсгийн 30-40 хувь усанд автах эрсдэлтэй. Мөн уг түшиц ханын гадна талаар 2.3 метр шороон дүүргэлт хийж нягтруулах ба хамгийн өндөр ил гарсан хэсэгт цаашид зургийн дагуу 1.7 метр өндөр гарах хэсэгт тохижилт, явган болон дугуйн зам хийхийг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан хэллээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ