УИХ-ын гишүүн, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Ерөнхий сайд огцрох ёстой гээд залуучууд төв талбайд шаардлага тавин жагсаж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Жагсагчдын асуудалд би байр суурь илэрхийлэхгүй.
-Та 20 саяын хэдэн цүнхтэй вэ?
-Надад 20 саяын цүнх байхгүй.
-Танай Засгийн газар голын эхийг ухаж алт олборлох гэж байгаа. Та зөвшөөрч байгаа юм уу?
-Ажлын хэсэг гарсан дүгнэлт гаргана. Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, манай яамнаас хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Дүгнэлтээ гаргасны дараа Засгийн газрын хуралдаанаар дахин ярилцана.
-Ураны төслийг хэрэгжүүлэхийн тулд лаборатори байгуулах болж байна. Хэр их хугацаа шаардагдах вэ, мэдээлэл өгөөч?
-Дорноговь аймагт цацраг идэвхт бодисын судалгаа шинжилгээ хийдэг лабораторитой болъё гээд говийн бүсийн чуулган дээр Ерөнхий сайд алх цохисон, Засгийн газрын гишүүд дэмжсэн. Энэний дагуу Н.Учрал сайд Франц улс руу яваад шийдээд ирсэн. Бид ямарч байсан лабораторио байгуулчихъя, тэрний дараа бүх юм хэмжигддэг болно. Ураны үйл ажиллагаа явах газарт өдөр бүр хийх мониторингийн систем суурилагдаж байгаа. Өмнөговь аймагт агаар, хөрс, ус гээд говийн бүсийн аймгуудаа хамруулсан судалгаа шинжилгээ хийх лаборатори байгуүлах алх цохьсон. Манай яам хариуцаад тус аймагт баригдаж байгаа Ус цаг уур орчны шинжилгээний газрын шинэ байранд энэ лабораторийг байгуулна.
-Байгаль орчны үнэлгээн дээр та сайдын хувиар манлайлал үзүүлээд ажиллах уу?
-УИХ д хууль өргөн барьсан байгаа, бизнесийнхэнд хамгийн чухал хууль. Нэг литр химийн бодис импортоор оруулж ирэхэд яамнаас зөвшөөрөл авдаг хуультай. Энийг өөрчлөхөөр гурав хувааж байгаа. Нэгд, их хэмжээний химийн бодис гадаадаас оруулж ирэх бол яам, түүнээс арай бага хэмжээтэй химийн бодис импортоор оруулж ирэх бол аймаг, дүүрэг нь шийддэг. Жижиг хүсэлтийг цахимаар өгөөд зөвшөөрөл хүлээхгүйгээр бүртгүүлдэг байхаар гурав хуваасан. УИХ энэ хуулийг хурдан баталбал 150 хоног болдог асуудлыг хална. Бизнесийнхний хувьд маш том амжилт болно.
3,607.57

















































Холбоотой мэдээ