niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 05:02 UTC Эх: https://news.mn/r/2802028/ 6905c150b69dff3b… ← niitlelch.mn руу буцах

"Хуулийн дагуу шалгаад, нотлогдвол хариуцлага тооцох боломжтой"

Хуучирсан мэдээ: 2025.05.19-нд нийтлэгдсэн

"Хуулийн дагуу шалгаад, нотлогдвол хариуцлага тооцох боломжтой"

"Хуулийн дагуу шалгаад, нотлогдвол хариуцлага тооцох боломжтой"

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.05.19/цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр" Хуульд заасны дагуу Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг шалгах ёстой гэсэн байр суурьтай байна. Хуулийн дагуу шалгаад үнэхээр хууль бус байгаа нь илэрвэл хариуцлага тооцох боломжтой. Үүнийг шалгаж, тогтоодог байгууллага тусдаа бий.

Ямар ч байсан Ерөнхий сайд шалгуулахад бэлэн байгаа юм байна. Ард түмнээсээ уучлалт гуйж байгаа юм байна. Ерөнхий сайдын ярианд улс төрийн үйл ажиллагаа явуулаад байгаа хэсэг бүлэг нөхдүүдийг дурдсан юм байна гэж ойлгосон. Ойлгомжгүй зүйл байвал хэлсэн хүнээс нь асуусан нь дээр болов уу.

Манай намын хувьд асуудлаа нээлттэй ярьдаг. Олон талын байр суурьтай гишүүд байдаг. Нам бол дотроо дүрмийнхээ дагуу асуудлаа шийдээд явна. Намын шийдвэр нам дээрээ, төрийн шийдвэр төр дээрээ байх нь зөв. Хамтарсан засгийн газрын гэрээг ил байдаг гэж ойлгож байна. Тиймээс нам дотор ил гаргаад тавьчих ёстой л асуудал байх. Үүнд нууц зүйл байхгүй" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж