niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 05:02 UTC Эх: https://news.mn/r/2801943/ 51e4eb26624708fa… ← niitlelch.mn руу буцах

"АН-ын удирдлагууд МАН-ын улаан хамгаалагч болж байна"

Хуучирсан мэдээ: 2025.05.19-нд нийтлэгдсэн

"АН-ын удирдлагууд МАН-ын улаан хамгаалагч болж байна"

"АН-ын удирдлагууд МАН-ын улаан хамгаалагч болж байна"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-д Ардчиллын үзэл баримтлал, үнэт зарчмыг төлөөлөн суугаа АН-ын 42 гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр нарт өнөөдөр /2025.05.19/ шаардлага хүргүүллээ.


Ардчилсан намын гишүүн Ц.Уянга:

-Засгийн газарт Ардчилсан намыг төлөөлөн суугаа нийт 42 УИХ-ын гишүүн түүнийг ахалж байгаа АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга нарт шаардлага хүргүүлэхээр цугларсан байна. Шаардлагын агуулга нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэмд үүссэн бухимдалтай холбоотой. Энэ асуудалд Ардчилсан намын удирдлагууд МАН-ын улаан хамгаалагч болж, биет төлөөлөгч мэтээр ажиллаж байна. Үүнийг эсэргүүцэж шаардлага хүргүүлж байна.

Ардчилсан намын гишүүн Л.Ганхөлөг:

-Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн таван жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад өөрийн орлого нь 200 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг боловч олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх  тансаг зэрэглэлийн худалдан авалтыг түүний хүү О.Тэмүүлэн хийж, олон нийтийн сүлжээнд иргэдээ басамжлан доромжилсон өнгө аястайгаар нийтэлсэн. Үүнээс үүдэн Засгийн газрын тэргүүнийг орлогоо нотлохыг шаардаж, иргэд жагсч байна. Жагсаал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Үндэсний хэмжээний улс төрийн хүчин болсон Ардчилсан намаас эдгээр даврал, зах хязгааргүй хулгайд улс төрийн хүчнийхээ үүргийг гүйцэтгэж ажиллахыг шаардаж байна.

Бид хоёр үндсэн шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон АН-ын дарга гэгдэх Л.Гантөмөрт хүргүүлж байна. Эдгээр шаардлагыг уншиж танилцуулаад, албан тушаалтнуудад хүргүүлнэ.

АН-ын дарга Л.Гантөмөр танаа Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хувийн өмчийг хамгаалсан, засаглалын нээлттэй төрийн цомхон байдлыг эрхэмлэсэн баруун төвийн үзэл баримтлалтай Монгол Улс дахь үндэсний хэмжээний бүтэц бүхий голлох улс төрийн хүчин мөн билээ. 35 жилийн өмнө Монголын зоригт хөвгүүд, охид залуусын түүчээлсэн Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улс нээлттэй Ардчилсан засаглалтай улс болж хөгжсөн. Үр дүнд олж авсан Монгол Улс нээлттэй, ардчилсан засаглалтай улс болж хөгжсөн. Ингэснээр олж авсан ололтоо улам бататган бэхжүүлэхийн тулд ардчилсан хувьсгалын гишүүд дэмжигчид улс төрийн хүчин болон бүтэцлэгдэж, өнөөдрийн Ардчилсан намын суурийг тавьсныг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж