МАН-ын бүлэг даргаа сонгохоор хуралдаж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанд УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж буй хуулийн төслүүдээс гадна бүлгийн даргыг сонгох асуудал орж ирээд байгаа. МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар нь Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүйн, дотоод хэргийн сайдаар томилогдсон. УИХ-ын бүхий л үйл ажиллагаанд МАН нь бүлгээр дамжуулж, байр сууриа нэгтгэн ажилладаг. Улс төрийн чухал бүтэц юм. Иймд УИХ-д суудалтай МАН-ын 68 гишүүний байр суурийг нэгтгэх гэдэг утгаар бүлгийн даргын албан тушаал анхаарал татдаг. Одоогийн байдлаар Л.Энх-Амгалан хамгийн хүчтэй яригдаж байна. Аль ч Засгийн газрын үед албан тушаалгүй үлдэж байгаагүй тэрбээр энэ удаа сул гишүүн болчихсон. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.