2018.02.13 · niitlelch.mn (Archiv) · Архив

Цагдаагийн алба хаагчид англи хэлний…

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, ABSOLUTE сургалтын төвийн хамтын ажиллагааны хүрээнд англи хэлний ээлжит сургалтаа зохион байгуулж, суралцагчид үнэмлэхээ гардан авлаа.

2016 оны 10-р сараас эхлэн зохион байгуулсан энэхүү сургалтад англи хэлний анхан, дунд, дээд шатны болон олон улсын шалгалтанд бэлтгэх цагдаагийн алба хаагчдийг хамруулж байна.

Тус сургалтын төв нь 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хөнгөлттэй үнээр сургалтад хамруулсан нь үр дүнтэй ажил болжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.