niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 05:32 UTC Эх: https://news.mn/r/2801465/ a6758496470f744c… ← niitlelch.mn руу буцах

Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2025.05.15-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын мэргэжилтнүүдээр хязгаарласангүй Итали, Франц, Америк, Нидерланд, Герман, Их Британи, Канад, Испани зэрэг орнуудын инженер, мэргэжилтнүүд ч ажиллаж буй. Газрын тос боловсруулах үйлдвэр технологийн 12 байгууламжтай бөгөөд эдгээрээс долоо нь Гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламж юм. Эдгээр байгууламжийн барилга угсралтын ажил буюу дөрөвдүгээр багц ажлыг эхлүүлжээ.

Уг багц ажлын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээг 2025 оны хоёрдугаар 6-ны өдөр байгуулсан бөгөөд БНЭУ-ын "Megha Engineering and Infrastructures" компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Дөрөвдүгээр багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудыг Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын лицензээр барих бөгөөд эдгээр компаниуд өөр өөрсдийн байгууламжийн зураг төслөө гүйцэтгэж, бүрэн хүлээлгэж өгсөн талаар албаныхан мэдээлжээ.

Монгол газрын тос боловсруулах ТӨХК-ийн мэдээллээр Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн гурван аймгийн 10 сум, 600 гаруй км газар нутгийг дамнан, дөрвөн томоохон төсөл хэрэгжиж буй юм. Цар тахлаас болж бүтээн байгуулалтын ажил хойшлон 2021 оны дөрөвдүгээр сард эхэлж байсан бөгөөд одоогоор технологийн бус барилга байгууламжууд болох ус, цахилгаан хангамжийн систем, засвар-механикийн цех, лаборатори, агуулах, захиргаа-сургалтын барилга, түргэн тусламжийн байр, ажилтнуудын хоолны газар, тусгай зориулалтын автозам зэрэг эхний багц ажилд багтсан энэхүү байгууламжууд 100 хувь дуусчээ.

Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгоод байгаа юм. 2016 онд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдвэрлүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан.

Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна.
Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээнүүд байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулсан байдаг.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллараар нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдсэн бөгөөд энэ зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлсэн тухай Засгийн газраас мэдээлж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж