niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 05:33 UTC Эх: https://news.mn/r/2801257/ 2fe6308d3caf3ba5… ← niitlelch.mn руу буцах

АТГ: Ерөнхий сайдтай холбоотой гомдлыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2025.05.14-нд нийтлэгдсэн

АТГ: Ерөнхий сайдтай холбоотой гомдлыг шалгаж байна

АТГ: Ерөнхий сайдтай холбоотой гомдлыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлогын эх үүсвэртэй холбоотой гомдлыг хүлээн авч, шалгаж эхэлсэн гэдгийг мэдээллээ. Тодруулбал, эдийн засагч Ц.Лут-Очир, н.Оюунбат нар өчигдөр /2025.05.13/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын зарлагын тансаг байдал нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь огт нийцэхгүй байна. Авлигаар санхүүжсэн байж болзошгүй мэдээлэл байгаа учраас Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ асуудлыг шалгаж, мухарлах шаардлагатай гэж үзэн мэдээлэл хүргүүлсэн тухайгаа олон нийтэд мэдээлсэн юм. Энэ хүсэлтийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Иргэдийн зүгээс “Манай төр засагт байгаа дарга нар тансаг хэрэглээтэй байдаг. Гэвч түүнийгээ Хөрөнгө орлогодоо тусгадаггүй. Энэ байдлыг халах цаг болсон. АТГ ажлаа хийх цаг болсон. Дэлхийн жишгийн дагуу эрх мэдэлтнүүдийн зарлагыг нь хянаж тэмцэх ёстой гэж үзэж байгаа учраас АТГ- аас энэ асуудлыг шалгах шаардлага тавьж байна.

Эрэн сурвалжлах ажлыг манай иргэд энэ хугацаанд маш сайн хийлээ.

Ерөнхий сайдын худ гэх Ч.Өгөөдэйбаатарын ярьсан нь худал гэдэг нь мэдээллүүдээр баталгаажиж байна.  АТГ эрх мэдэлтнүүдийг хянах үүрэгтэй. Энэ асуудлыг шалгаж шийдвэрлэхгүй бол Засгийн газрыг, Авлигатай тэмцэх газрын удирдлагатай нь огцруулах болно” гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж