niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 05:34 UTC Эх: https://news.mn/r/2801170/ f0b2b36f207e8106… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайд хүүгийнхээ тансаглалд тайлбар хийлгүй бултав

Хуучирсан мэдээ: 2025.05.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хүүгийнхээ тансаглалд тайлбар хийлгүй бултав

Ерөнхий сайд хүүгийнхээ тансаглалд тайлбар хийлгүй бултав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өнөөдөр/2025.05.14/ сэтгүүлчид хүүгийнх нь тансаглалын талаар тайлбар авахыг хүссэн ч хариулт өгөлгүй, бие хамгаалагчдаараа халхавчлан бултжээ.

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн нь найз охиныхоо төрсөн өдөрт брэндээр бэлэг барьж, данс руу нь 20 сая төгрөг шилжүүлж, нисдэг тэрэг хөлөглөн амралтын газар очсон зэрэг дуулиант асуудал хэдэн өдөр дамнан яригдаж олон нийт гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Хөрөнгө орлогоо тайлбарлахыг шаардаж буй. Гэвч Ерөнхий сайд тайлбар хийлгүй гүрийсээр өнөөдрийг хүргэсэн. Иймээс Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид Ерөнхий сайдыг дээрх арга хэмжээнд оролцох үеэр нь амдаж, хүүгийнхээ тансаглалд тайлбар хийхийг хүссэн ч үг унагуулж чадсангүй. харин Засгийн газрын хэвлэлийн алба нь Ерөнхий сайдын өмнөөс “Бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа тул Ерөнхий сайд одоо энэ талаар ярих боломжгүй. Цаашаа явах ажилтай” гэж тайлбарласан юм.

Засгийн газар говийн бүсийн чуулганыг өнгөрсөн Даваа гаригт Дорноговь аймагт зохион байгуулах үеэр орон нутагт ажиллаж байсан сэтгүүлчид Ерөнхий сайдаас дээрх асуудлаар асуулт тавих гэж оролдоход мөн л хамгаалагч нараараа халхавчлан, явсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж