ХААН Банк 2025 онд 1,000,000 мод тарина
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
ХААН Банк энэ онд Төв аймгийн Батсүмбэр суманд 400 га, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 100 га, нийт 500 га талбайд 1 сая мод тарихаар өнөөдөр хамтрагч байгууллагуудтай гэрээнд гарын үсэг зурлаа. Үндэсний хэмжээний хамгийн том банк санхүүгийн байгууллагын хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос эхлэн “ХААН Банкны ой” хөтөлбөрийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрд мод тарих ажлыг тууштай хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд өнгөрсөн 17 жилийн хугацаанд хагас сая орчим мод тариад байгаагаас хамгийн сүүлийн жишээ нь 2021 оноос Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг хийгээд буй. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.