niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 06:00 UTC Эх: https://news.mn/r/2800986/ a71e5c59b72e9134… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайдыг худтай нь шалгуулахаар АТГ-т хандав

Хуучирсан мэдээ: 2025.05.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг худтай нь шалгуулахаар АТГ-т хандав

Ерөнхий сайдыг худтай нь шалгуулахаар АТГ-т хандав

Эдийн засагч Ц.Лут-Очир, н.Оюунбат нар өнөөдөр /2025.05.13/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын зарлагын тансаг байдал нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь огт нийцэхгүй байна.  Авлигаар санхүүжсэн байж болзошгүй мэдээлэл байгаа учраас Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ асуудлыг шалгаж, мухарлах шаардлагатай гэж үзэн мэдээлэл хүргүүллээ.

Энэ талаар тэд “Манай төр засагт байгаа дарга нар тансаг хэрэглээтэй байдаг. Гэвч түүнийгээ Хөрөнгө орлогодоо тусгадаггүй. Энэ байдлыг халах цаг болсон. АТГ ажлаа хийх цаг болсон. Дэлхийн жишгийн дагуу эрх мэдэлтнүүдийн зарлагыг нь хянаж тэмцэх ёстой гэж үзэж байгаа учраас АТГ- аас энэ асуудлыг шалгах шаардлага тавьж байна. Эрэн сурвалжлах ажлыг манай иргэд энэ хугацаанд маш сайн хийлээ. Ерөнхий сайдын худ гэх Ч.Өгөөдэйбаатарын ярьсан нь худал гэдэг нь мэдээллүүдээр баталгаажиж байна.  АТГ эрх мэдэлтнүүдийг хянах үүрэгтэй. Энэ асуудлыг шалгаж шийдвэрлэхгүй бол Засгийн газрыг, Авлигатай тэмцэх газрын удирдлагатай нь огцруулах болно” гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж