Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт байсан. Гэвч хатуудсан тул зөөлрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг арилжааны банкуудтай ярина.
Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг бид энэ оноос жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулж байна. Өмнө нь 3 хувийн хүүтэй хадгалуулдаг байсан. Түүнчлэн энэ жил бид системийн нөлөө бүхий дөрвөн банкинд 700 гаруй тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй барйшуулахаар 108 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олно.
Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулж байгаа банкуудтай тухайн банкнаас зээл авсан ахмадуудад хүүгийн хөнөглөлт үзүүлээч гэдэг хэлэлцээрийг эхлүүлнэ.
Одоо би шууд тэтгэврийн зээлийн хүү тэдэн хувиар буурна гэж хэлж чадахгүй. Бодлогын хүүнээс эхлээд олон зүйлийг харгалзан үзэж, зээлийн хүү тогтоно. Удахгүй тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр эхлэх нь гэж ойлгож болно" гэх мэдээллийг өгөөд байна.
Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуур өндөрссөнөөр ахмад настанд хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олдохгүй болсон. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан байдаг. Үүнээс шалтгаалан ахмад настнууд дунджаар 1.8 сая орчим төгрөгийн зээл авдаг болсон юм.
Энэ талаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан 240, мөн биечлэн 100 иргэн өргөдөл гомдол ирүүлсэн. Иймээс Л.Энх-Амгалан сайд дээрх хүсэлтийг төв банкны ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.

3,607.57






















































Холбоотой мэдээ