“Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймагт өнөөдөр /2025.05.12/ болж байна. Өнөөдрийн хуралдаанд говийн бүсийн аймгууд болох Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөллүүд оролцож хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудал зэргийг мөн хэлэлцүүлж байгаа юм. Энэ хүрээнд Өмнөговь аймагт дараах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Үүнд:
- “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 38 га талбайн төлөвлөлт” төсөл,
- Өмнөговь аймгийн “Аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал, төлөвлөгөө, Нэмэгтийн их хонгил, Хэрмэн цав орчмыг палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүс болгон хөгжүүлэх” төсөл,
- ”Тавантолгой” ХК-ийн “Үйлдвэрлэлийн парк”-ийн төсөл,
- ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийг өргөтгөх, оюутны хотхон барих,
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын үйлдвэр, технологийн парк,
- Өмнөговь аймгийн дата төвийн танилцуулга,
- Монголын говийн Марс гаригтай төсөөтэй онцлогийг шинжлэх ухаан, инновац шингэсэн технологиор баяжуулж эдийн засгийн эргэлтэд оруулах эко төсөл зэргийг танилцууллаа.
3,607.57


















































Холбоотой мэдээ