niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 06:05 UTC Эх: https://eguur.mn/603783/ 77a4d9927014bbdf… ← niitlelch.mn руу буцах
Улс төрийн мэдээ

12.00 цагаас Г.Занданшатарын Засгийн газар анхны хуралдаанаа хийнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар өнөөдрийн лхагва гарагт, 12.00 цагаас анхны хуралдаанаа хийхээр товложээ.

Анхны хуралдаанаар хэлэлцэх 4 болон танилцах 3 асуудал байна. Үүнд Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Бусад асуудал

Танилцах асуудал:

  • Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл
  • Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
  • Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын талаар

Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн бүрэн эрхийн хүрээнд сайд нараа УИХ-ын чуулганд танилцуулан, томилсон билээ.

Сайд нар өнөөдрөөс ийнхүү ажилдаа орж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
Insert