Даншиг наадмын түрүү бөхийг 30 саяар байлна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Энэ жилээс наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарч, нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулж байхаар болоод буй. Нийслэлийн иргэдийн анхны баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд Хүй долоо худагт болно. Даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морь уралдуулж, шагайн болон сур харваачид цэц мэргэнээ сорино. Хөтөлбөр ёсоор хүчит 256 бөхийн барилдааны нэгийн даваа Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборын төв талбайд зургаадугаар сарын 28-нд эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Энэ үеэр бөхийн цол, чимэг олгохгүй. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.