"Дорнод уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани нь Монгол, Оросын төрийн өмчит компанийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Дорнод аймгийн нутагт орших Мардайн ураны ордын төсөл дээр ажиллахаар төлөвлөж байна. “Дорнод Уран” ХХК-ийг хамтарч байгуулах тухай асуудал нь 2009 оноос хойш хэлэлцэгдэж ирсэн бөгөөд хоёр улсын ураны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй дараагийн алхам гэж үзэж болно. Тус компани ойрын хугацаанд ордын техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ хийх шатанд шилжих юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.