niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 06:32 UTC Эх: https://news.mn/r/2800058/ 622c0bcc7879d5e6… ← niitlelch.mn руу буцах

“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбумыг нэхэмжилнэ

Хуучирсан мэдээ: 2025.05.08-нд нийтлэгдсэн

“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбумыг нэхэмжилнэ

“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбумыг нэхэмжилнэ

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр өнөөдөр /2025.05.08/ мэдээлэл хийх үеэрээ төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Одоогоос 19 жилийн өмнө Глобын хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээний комисс байгуулж байв. Тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үнэлгээний комиссыг байгуулсан. Гэвч энэхүү Үнэлгээний комисс 1462 нэр төрлийн 30 мянган эд хөрөнгийг үнэлсэн. Үнэлгээний комисс эдгээр хөрөнгийг 4.3 тэрбум гэж тооцсон. Шүүх энэ үнэлгээг тооцож надад ял оноосон.  Нийт хохирлын хэмжээг 11.8 тэрбум гэж тооцоод, нийт хөрөнгө нь 4.3 тэрбум үлдсэн мөнгийг энэ нөхөр идсэн гэж надад 10 жилийн хорих ял оноосон.

Би 2015 онд шоронгоос гарч ирснийхээ дараа хөрөнгө үнэлсэн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс хөрөнгийг дахин үнэлүүлэхэр шинжээч томилсон. Би хөрөнгүүдээс тавыг сонгоод үнэлүүлэхэд 9.2 тэрбум болсон. Улаанбаатар хотын захирагчийн байгуулсан үнэлгээний комиссын үнэлгээнээс даруй хоёр дахин өндөр үнээр үнэлэгдсэн. Дээрх эд хөрөнгө 2015 оны ханшаар 21 тэрбумын үнэлгээтэй болохыг тогтоож өгсөн. Эд хөрөнгийг нөхөж үнэлээгүй хөрөнгө ч бий. Эдгээрийг өнөөгийн ханшаар тооцвол 50, 60 тэрбумд хүрнэ.

Захиргааны хэргийн шүүх Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас томилсон үнэлгээний комиссын үнэлгээг хүчингүйд тооцсон. Одоо бид Иргэний шүүхэд хандаж гомдол гаргана. Хохирогчид болон миний бие төрөөс 50 тэрбумыг нэхэмжилнэ” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж