Зөв жишиг: МАН-ын залуу, анх удаа сонгогдсон гишүүд шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнд ШААРДЛАГА тавьж байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилсон. Улмаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилно. Тэгвэл УИХ-д шинээр сонгогдсон залуу гишүүдийн зүгээс тодорхой шаардлагуудыг тавиад эхэлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал шинэ ЗГ-т жендерийн тэгш байдлыг хангах агуулгаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа хуучин кабинетын сайд нарыг улираан томилохгүй байхыг тус тус шаардсан байна. Х.Баасанжаргалын санаачилсан бичигт УИХ-д суудалтай бүх намуудын гишүүд гарын үсэг зурж байгаа аж. Одоогоор 50 гаруй гарын үсэг цуглажээ. Харин Э.Болормаа зөвхөн МАН-ын бүлэг дотроо гарын үсэг цуглуулж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.