Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл одоогийн хотын дарга Х.Нямбаатарыг шүүмжилж цахим хуудастаа жиргэжээ. Тэрбээр, "Х.Нямбаатар дарга Улаанбаатарыг минь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл болгох гэж байгаа нь ямар гаслантай тэнэглэл вэ. Үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт бол Үндэсний хуримтлалыг бий болгодог суурь салбар юм шүү дээ. Хот маань Хятадын ажиллах хүч, барааг шахдаг зах боллоо" гэжээ.
Тэрбээр, Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабд зөвлөхөөр ажиллаж буй. Тус Шуурхай штаб нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байгаа билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын дарга Х.Нямбаатар нар Шуурхай штабын зөвлөхөд түгжрэл бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудаа өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулж, зөвлөгөө авах үеэр хотын дарга асан шуурхай штабын зөвлөх Э.Бат-Үүл "Улаанбаатар хотын цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Энэхүү төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг. Тиймээс мега төслүүдээ хэрэгжүүлэхдээ төлөвлөлтөө оновчтой гаргах нь чухал" гэдэг байр сууриа илэрхийлж байв. Э.Бат-Үүлийн хувьд нийслэл Улаанбаатарын анхны ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Тиймдээ ч хотын асуудалд байр сууриа тогтмол илэрхийлдэг нэгэн.
3,607.57






















































Холбоотой мэдээ