niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-26 07:01 UTC Source: https://news.mn/r/2799591/ 0f3ffe28cc1676d2… ← back to niitlelch.mn

ЗГ: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2025.05.07-нд нийтлэгдсэн

ЗГ: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна

ЗГ: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог товтой. Өнөөдрийн /2025.05.07/-ны өдрийн хуралдаанаар Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга сонссон бөгөөд бүлгүүд бизнесийн байгууллагуудын саналыг тусгаад ирэх долоо хоногт өргөн барих нь зөв гэж үзсэн байна.

Үргэлжлүүлэн “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудал хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж