УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр сүүлийн үед олны анхаарлыг татаад буй УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын асуудал өөрийн байр суурийг илэрхийллээ. Ардчилсан намын зүгээс Л.Оюун-Эрдэнийг чуулган нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгийнхээ төлөө Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой гэж үзэн, чуулганд оролцохгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.ГАНТӨМӨР:
-Хуулийн хүрээнд бүх ажил явах ёстой. Бид ажлаа хиймээр байна. Гадна, дотно нөхцөл байдал амаргүй байна. Нүүрсний үнэ 40 хувь унасан байна. Намрын ажлууд хүлээгдэж байна. Наанадаж ноолуурын экспортоо яах юм бэ? Энэ төлөвлөсөн ажлууд явах ёстой. Тэрнээс биш нэг асуудлыг нэг долоо хоног, хоёр долоо хоногийн хэрүүл болгоод явах ямар ч утга учир байхгүй.
-Ж.Баярмаа гишүүний асуудлаар далимдуулан Ардчилсан нам өөр юм хүсээд байна уу?
-Далимдуулсан юм байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Бүлгийн дарга ч гэсэн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна лээ. Ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо л ярих ёстой. Би ярих нь зөв үү? Би УИХ-ын микрофон дээрээс байр сууриа илэрхийлж болно.
-Та намын даргын хувьд гишүүнээ өмөөрч юм хэлэхгүй юм уу? Нөхрийнхөө хүүхдийг хүртэл гаргаагүй гэх мэдээ явж байна.
-Тэрийг танай хэвлэл мэдээллийнхэн л тараасан. Энэ бол хэвлэл мэдээллийнхэн, та нарын онцлог. Хэн нэгний асуудал гарахаар та нар шарж иддэг. Түүнээс биш өндөр аваад байхаар асуудал. Та нарт ичмээр байгаа биз.
3,607.57















































