Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зохион байгуулахаар төлөвлөсөн. "2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн байна. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлэхээр болсон байдаг. Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын зуслангийн бүс болон Богдхан ууланд 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон.
Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Богдхан ууланд гал түймэр гарсантай холбогдуулан золбин нохой, муур барих ажил түр хойшилсон.
Тухайн үед нь эргэж мэдээлэл өгнө гэж Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ