Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаад доромж хандсан үйлдлийг нь УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хариуцлага хүлээлгэх ёстой гэх асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл тус УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа “Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас улс төрийн шалтгаанаар биш хуулийн дагуу завсарлага авсан. УИХ-ын гишүүн ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх тусгай дэгтэй. Эхлээд гомдол ирэх ёстой. Гомдлыг үндэслэж Байнгын хорооны дарга ажлын хэсэг гаргана. Ажлын хэсэг талуудын байр суурийг сонсоод ярилцлагад суурилаад доромжилсон юм уу, гүтгэсэн юм уу, хариуцлага үүрүүлэх асуудал мөн үү гэдгээ тодорхойлно. Хэрвээ ёс зүйн зөрчил гаргасан бол ямар сахилгын шийтгэл оноох вэ гэдэг асуудлыг ажлын хэсэг боловсруулаад Байнгын хороонд оруулна. Сануулах, уучлал гуйх, зургаан сар хүртэлх цалинг 20 хувь хасах гэсэн гурван төрлийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий.
Одоогоор УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны хуралдаанд Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой гомдол ирээгүй учраас ажлын хэсэг гаргаад, хэлэлцсэн асуудалгүй байна” гэлээ.
УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны хувьд өмнөх сард УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа хамгийн олон удаа оролцоогүй асуудлыг хэлэлцэн, цалинг нь зургаан сарын хугацаатай 20 хувь хасах шийтгэл ногдуулсан. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг завсарлага авах хүртэл акци хийхэд хүргээд буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентын гишүүндээ хүндэтгэлгүй хандсан гэх асуудлыг тус Байнгын хороо хэлэлцэх эсэх нь гомдол ирж байж шийдвэрлэгдэх нь ээ.
Г.ХОРОЛ
3,607.57


















































Холбоотой мэдээ