Японд дадлагажигчаар ирсэн монголчууд нэгнээ гэмтээжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Япон Улсад ур чадварын дадлагажигчаар очоод удаагүй 8 монгол иргэн, мөн үндсэн ажилтнаар ажиллаж буй 3 хүн буюу нийт 11 иргэн 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрныхаа нэг өрөөнд танилцах уулзалт зохион байгуулжээ. Гэвч уулзалтын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хоорондоо маргалдан, нэгнийхээ биед хүч хэрэглэн танхайрч, ноцтой гэмтэл учруулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Уг хэргийг Японы Точиги мужийн Канамү хотын Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам хүлээн авагч байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.