niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-26 08:01 UTC Quelle: https://news.mn/r/2798394/ eab19e09cde63380… ← zurück zu niitlelch.mn

Ерөнхий сайдад өгсөн уучлал гуйх хугацаа маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2025.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад өгсөн уучлал гуйх хугацаа маргааш дуусна

Ерөнхий сайдад өгсөн уучлал гуйх хугацаа маргааш дуусна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн Даваа гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан тавдугаар сарын 1-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцож, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйх шаардлагыг тавьсан. Энэхүү хугацаа маргааш өдрөөр дуусгавар болно. Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганаар хэлэлцэх бүхий л асуудлаар завсарлага авч, бойкот хийнэ гэдгээ мэдэгдээд буй.

Иймээс Ерөнхий сайдын хийх үйлдлээс хамаарч маргааш улс төр бужигнах уу, уучлал гуйснаар намжих уу гэдэг ердөө нэг хоногийн дараа шийдвэрлэгдэх боллоо.

Сануулахад, УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын эдийн засаг хүндэрч байгааг сануулж, асуулт тавьсан. Харин Ерөнхий сайд асуултад нь хариулт өгөх үеэрээ “С.Баярцогт даргын асуултад хариулт өгье” гэж ёжилсон юм. Түүгээр зогсохгүй орд авч ашигласан, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн хэсэг бүлэг этгээдүүд залуучуудаар дамжуулж үг дайн, арцалдах болсон тул ил гарч үгээ хэл гэх тайлбарыг ч дайгаад авсан.

Харин олон нийтийн хувьд “УИХ-ын дээр Засгийн газар нь гарсны хамгийн том баталгаа нь Ерөнхий сайдын хэгжүүрхсэн хариулт” гэж шүүмжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж