ОБЕГ-т ашигладаг нисдэг тэргийг Булган аймаг руу сайд, дарга нар авч явсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Уг асуултад УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ОБЕГ-т эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан гурван нисдэг тэрэг байдаг. Үүнийг гал түймэрт ашиглахдаа салхи болон цаг агаарын нөхцөл байдал нислэгийн аюулгүй байдал, эрсдлийг тооцоолж ашигладаг.
Одоогийн байдлаар нэг нисдэг тэргийг Сэлэнгэ аймгийн түймэрт ашиглаж байна. Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй, тодруулъя гэсэн юм.
Гэхдээ УОК үүнийг мэдэхгүй байх боломжгүй. Энэ хариулттай зэрэгцэн өчигдөр иргэд цахим хуудаст сайд, дарга нарын нисдэг тэргээр орон нутагт очсон нь үнэн гэдгийг нотолж зураг, бичлэгийг ч нийтэлж эхэлжээ. Улс оронд нь хээрийн түймрийн эрсдэл өндөр, хэд хэдэн газарт ой, хээрийн түймэр гарч, онцгойгийн алба хаагчид улаан гараар унтраах гэж ажиллаж байгаа үед үнэхээр албаны нисдэг тэргийг аймаг дамнан нисэхэд сайд, дарга нар ашиглаж байвал утгагүй.
Иргэдийн хэлж байгаагаар, хойд бүсийн зөвлөлийн анхны хуралд оролцохоор Булган аймаг руу сайд нар онцгой байдлын хоёр нисдэг тэрэг хөлөглөжээ. Үүний нэг нь онцгой байдлын, нөгөөх нь хил хамгаалах байгууллагынх байв. Мөн нэг “Cessna” буюу жижиг оврын онгоцоор зорчиж очсон байна. Улмаар хил хамгаалах байгууллагын нисдэг тэрэг оройдоо буцсан бол онцгой байдлыг нисдэг тэрэг Булган аймагт байгаа тухай мэдээлэл байна. Чухам аль дарга нь эдгээр нисдэг тэргийг унаж, бүсийн хуралд оролцож байгаа нь харин тодорхой биш байгаа бөгөөд УОК мэдээллийг тодруулж байгаа биз.
3,607.57















































