Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2025.04.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-т дөрөвдүгээр сарын 28-нд таван удаагийн ой, хээрийн гал түймэр, 49 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэн байна. Объектын гал түймрийн 27 дуудлага мэдээлэл нь нийслэлд бүртгэгджээ. Гал түймрийн дуудлага мэдээллийн талаар гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр, өчигдөр /2025.04.28/ Богд ууланд гарсан галыг бүрэн унтраасан. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гал гарч Хушаат сум хүртэл тархсан байна. Уг галыг унтраахаар 270 гаруй хүн ажиллаж байна. Энэ сарын 26-ны өдөр Булган аймгийн Хангал суманд гарсан галыг цурамд оруулсан. Уг галд монгол гэр 4, саравч хашаа 10, нэг трактор шатсан гэсэн урьдчилсан мэдээ байна" гэдгийг хэлэв.
ОБЕГ-т ашигладаг нисдэг тэргийг Булган аймаг руу сайд, дарга нар авч явсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байгаа. Уг асуултад УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү хариут өгөв. ОБЕГ-т эрэн хайх, аврах ажиллагаанд зориулсан гурван нисдэг тэрэг байдаг. Үүнийг гал түймэрт ашиглахдаа салхи болон цаг агаарын нөхцөл байдал нислэгийн аюулгүй байдал, эрсдлийг тооцоолж ашигладаг.
Одоогийн байдлаар нэг нисдэг тэргийг Сэлэнгэ аймгийн түймэрт ашиглаж байна. Нисдэг тэргээр сайд, дарга нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй, тодруулаад хариуж хэлье" гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ