niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d0%b7%d1%85%d1%83-%d1%8b%d0%bd 0109d636c11349f7… ← zurück zu niitlelch.mn

ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын хөшөө…

Оросын Холбооны Улсын ‘’Эх орноо хамгаалагчид’’-ын өдрийг тохиолдуулан Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.

Ёслолын арга хэмжээнд Батлах хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон албаны бусад хүмүүс, Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгож, түүний амьдарч байсан байшинг музей болгож байжээ.