niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-26 08:31 UTC Quelle: https://news.mn/r/2797773/ f33ae7841136eeb1… ← zurück zu niitlelch.mn

Сайд нарыг ирэхээр Ерөнхий сайдын ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2025.04.28-нд нийтлэгдсэн

Сайд нарыг ирэхээр Ерөнхий сайдын ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ

Сайд нарыг ирэхээр Ерөнхий сайдын ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ

НЭМЭЛТ: 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч Засгийн газрын сайд нар эзгүй байгаа тул хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс ойрын өдрүүдэд бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлаж, дээрх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг бүлгийн хуралдаанд оролцож буй зарим гишүүн илэрхийллээ.

Мөн зарим гишүүн уучлалт гуйх шаардлага хүргүүлж, уучлалт гуйлаа гээд тус асуудлыг орхих нь хариуцлага тооцож байгаа хэлбэр биш гэдгийг хэлж байна.

АН-ын бүлэг Ерөнхий сайдын ёс зүйн асуудлыг хэлэлцэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан одоо /2025.04.28/ үргэлжилж байна.

Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүн Ж.Баярмаад зүй бус хандсан асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын чуулганд мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа асуулт тавьсан. Үүнд нь Ерөнхий сайд эгдүүцэж, С.Баярцогт дарга таны асуултад хариулъя" гэхчлэн ёжилсон. Энэхүү тайлбартай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Бямраа мөн мэдээлэл хийж, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг болон УИХ-ыг үл тоож байгааг гайхаж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил хэмээн мэдэгдсэн" билээ.

Бүлгийн хурлаар өнөөдөр мөн, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж байна. Танилцуулга мэдээллийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон холбогдох албаны хүмүүс хийж байна.

Мөн иргэдийн оролцооны цахим системийг танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаарх мэдээллийг УИХ –ын гишүүн Г.Уянгахишиг, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Н.Туяа нар танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж