Ньюс хөтөч булангаараа өнөөдөр /2025.04.28/ болох үйл явдлыг товчоор нэрлэж байна.
- 10:00 цагт: “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3r дадал буюу 3r4ub” төслийг Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 15 сургууль дээр хэрэгжүүлсэн “Хог хаягдлын олимп, боловсролын хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх уулзалт дүүргийн Хүүхэд залуучуудын театрт болно.
- 11:00 цагт: ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд-2025” Улсын III олимпиадын шагнал гардуулах ёслол болно.
- 11:00 цагт: Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шалгаруулалтад монгол аж ахуй нэгжүүдийг оролцох боломжгүй болгосон асуудлаар Төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Мэдээллийг Үндэсний мэдээллийн төвд хийнэ.
3,607.57



















































Холбоотой мэдээ