Тэгвэл Мал Эмнэлэгийн Ерөнхий газрын дарга Б.Болдбаатар "Уранаас биш ургийн гажгаас өвчилсөн" гэжээ. Тодруулбал, "Ургийн гажиг бол 100 мянган малд нэг тохиолддог. Энэ нь хоёр толгойтой, зургаан хөлтэй, хоёр бөгстэй, бөгс нь битүү, тагнайтай, тагнайгүй ургийн гажгууд байдаг. Урьд өмнө ч байсан, одоо ч байж байдаг зүйл. Онцгой ихээр нэмэгдсэн зүйл ч байхгүй" гэсэн байна.
Тодруулбал, Сүүлийн үед Уран мал, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөлж байна гэх мэдээлэл иргэдийн дунд үүссэн. Тиймээс уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Тус ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар ахалж, ажлын хэсэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яам, Усны газар, Мал эмнэлгийн ерөнхий газар гэх мэт бусад холбогдох газрууд багтжээ. Ажлын хэсгийнхэн Улаанбадрах сумд ажиллаж ургийн гажигтай төрсөн малтай нэр бүхий малчдын мал, ус, хөрс бэлчээрээс лабораторийн шинжилгээ авсан байна.
Мал, эмнэлгийн ерөнхий газрын дарга: Б.Болдбаатар
-Дорноговь аймгийн Улаанбадрах сумд ургийн гажигтай төлд шинжилгээ хийлээ. Ингэхдээ аймгийн мал эмнэлгийн лаборатортой хамтран ажилласан. Улмаар тухайн аймгийн малчин Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр хээлд, Батбаатар гэх малчны ургийн гажигтай төрсөн хурганаас дээж авч шинжилсэн. Шинжилгээг эд, эрхтэнд цацрагийн болон хүнд металийн үлдэгдлийг үзсэн.
Ингэхэд цацраг идэвхт бодис илрээгүй мөн хүнд металийн хэмжээ хэвийн хэмжээнээс давсан зүйл байгаагүй.
Тэгэхээр ямар нэгэн химийн гаралтай хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй. Ерөнхийдөө Монголд ургийн гажигтай төл гардаг. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Улаанхуст суманд нэг толгой нийлсэн хурга төрсөн. Энэ он гарсаар дөрвөн ургийн гажигтай төл төрсөн. Ердийн тохиолдлоос их, давтамж нь нэмэгдсэн зүйл байхгүй" гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ