niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 08:34 UTC Эх: https://news.mn/r/2797460/ 2a71d62dba355ef9… ← niitlelch.mn руу буцах

"Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчиж байна"

Хуучирсан мэдээ: 2025.04.25-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчиж байна"

"Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчиж байна"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 

-УИХ бол Монгол Улсын Үндсэн Хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллага. Ерөнхий сайд Засгийн газрыг УИХ-аас бүрдүүлдэг. УИХ нь сонголж, баталж өгч явуулдаг. Үүний хэрэгжилтийг эргээд УИХ хянадаг. Харин УИХ бол ард түмний төлөөлөл байдаг. Миний хувьд ард иргэдийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүний хувиар Ерөнхий сайд буюу Засгийн газраасаа холбогдох мэдээллийн дагуу асуулт асуусан. Тодруулбал, баялгийн сантай холбоотой асуудал ярьсан. 2030 он гэхэд 3 их наяд орчим төгрөг бүрдүүлнэ гэж хэлсэн дээр нь голлож асуултаа асуусан. 2025 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улс хасах 353 тэрбум төгрөгийн баланстай явж байгаа. Би дандаа тоо ярьсан. Ийм байдалтай байхад баялгийн сан чинь бүрдэх үү?. Баялгийн сангаас ашиг хүртээж байна гэж иргэдээр тоог тохуу хийж болохгүй гэдэг зүйлийг бас хэлсэн. Татварын дарамтаас болж үсээ зулгааж байгаа маш олон иргэд надад ханддаг. УИХ-ын индэр гэдэг бид нарын улстөрждөг талбар биш. Бид иргэдийн юу хүсч байгааг илэрхийлэх ёстой. Эсвэл иргэд өөр юм яриад байгаа юм уу?

Ерөнхий сайд намайг үл тоож, УИХ-ыг үл тоож байгааг гайхаж байна. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж байна. Ирэх долоо хоногт бүлгийн гишүүдтэйгээ хуралдаж шийдвэр гаргана.

Түүнчлэн би бол бие даасан үзэлтэй хүн. Ц.Баярцогт гэдэг хүнтэй тавдугаар сараас хойш нэг ч таараагүй. Надад хэн ч нөлөөлдөггүй, хэн ч миний үгийг заадаггүй. Нэг ёсондоо намайг гүтгэж байна. Үнэхээр тэгж хэлж байгаа бол түүнийгээ нотлох хэрэгтэй. Ерөнхий сайдад бүх эрх нь байна. Өнөөдөр энэ хүний эсрэг дуугарч байгаа хүн байгаа юм уу?. Засгийн газрын эсрэг дугарснаараа би удаа дараа гүтгүүлж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж