Хуучирсан мэдээ: 2025.04.25-нд нийтлэгдсэн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх үйлчилгээг тодорхой болгоно
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан уулзалт өнөөдөр /2025.04.25/ боллоо. Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг тодорхойлов.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яамны холбогдох төлөөлөл хамтран ажилласнаар хөгжлйн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн саналыг гаргажээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж буй эрүүл мэндийн онош оновчгүй, уялдаагүй байгаад анхаарч хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Мөн төрөөс үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах ажлын хүрээнд сургуульд суурилсан эрт илрүүлгийг эрчимжүүлж сонсголын бэрхшээлтэй хүний тусламж үйлчилгээг сайжруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хиймэл шүдний үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэс заслын аргаар өвдөг, түнхний үе суулгуулсан тохиолдолд туслах хэрэгслийн төлбөрийн тодорхой хувийг олгодог байх зэрэг асуудлыг хөнджээ.
Монгол Улсад жилд дунджаар 15 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн шинээр оношлогдож байна.
Тус хамтарсан уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг туслах хэрэгслээр хангах, зөвлөгөө сургалт, хөгжүүлэлт, дахин мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэлтэд зуучлах зэрэг тодорхой зураглал бий болгож хэвтрийн хүнд өвчтэй хүнд зориулсан урт хугацааны сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах санал гаргасан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэлээр ажилладаг хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, протез, ортезын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжилтийг хангуулж хүний эрхийн мэдрэмжтэй байх гэх мэт асуудлыг хөндөж ирэх тавдугаар сард багтаан шийдвэрлэхээр болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Тэнэглэл
Хаха
Зөв
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Буруу
Баярлалаа!
Холбоотой мэдээ