Зураг дээр Улаанбаатар хотын төв гудамжинд орших, цоожлогдсон, эзгүйрсэн ТҮЦ, сонингийн цэгүүд харагдана. Хананд нь нүүлгэн шилжүүлэх тухай анхааруулга бүхий цаас наагдсан нь эзнийхээ ажил, амьдрал хоёр нэгэн зэрэг хаагдсан болохыг сануулж буй мэт. ТҮЦ-ний ард нөмөр нэхсэн жижиг сүүдэр ч үл харагдана. Саяхныг хүртэл энд худалдаачин эмээ ном, бохь, ус, тамхи заран өдөр хоногийг өнгөрөөдөг байв.
Хотын захиргааны шийдвэрээр олон арван ийм жижиг ТҮЦ-үүдийг буулгаж, нүүлгэн шилжүүлснээр хөдөлмөрөөрөө амьдралаа залгуулж байсан эгэл иргэд гэнэтхэн орлогогүй, найдваргүй нөхцөлд оржээ. Энэ бол зөвхөн нэг ТҮЦ биш. Энэ бол нэгэн гэр бүлийн амьдрал, нэгэн хүний өдөр бүрийн хөдөлмөр, нийтийн дунд орших байсан дурсамж юм.
Эдгээр зураг нь хотын шинэчлэл нэрийн дор явагдаж буй бодлогын цаана орхигдсон эгэл хүний амьдралын эмзэг талыг харуулж байна. Нийтийн эзэмшлийн талбай цэвэрлэгдэж байгаа ч, тэр хэрээр олон хүний ирээдүй бүдгэрч, хотын нэг хэсэг дурсамж алга болж байгааг эдгээр зураг өгүүлнэ.




































3,607.57















































