УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар буцаах санал гаргажээ. Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх ёстой, орчуулгаас эхлээд засаж залруулж, сайжруулах ёстой олон асуудал байна гэж үзсэн аж.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх хэлэлцээрийг дэмжих боломжгүйгээ мэдэгдсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээрийг сайжруулах даалгаврыг Засгийн газрын эрх бүхий сайд нарт өгсөн юм.
Тодруулбал, 20 жилийн турш түлш нийлүүлэх гэрээг 20 хүртэл жил болгон бууруулах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах тухай ойлголт төрүүлж буй заалтыг өөрчилж, зөвхөн түлш цэнэглэх цогцолборт хамааралтай болгох, маргаан гарвал Монгол Улсын Арбитраар ч хэлэлцэх болгон өөрчлөх даалгавар өгсөн. Харин УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос хэлэлцээрийг Засгийн газарт буцаах шийдвэр гаргаснаар нэг бол хийж буй хэлэлцээрээ үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан саналын дагуу сайжруулах, эс бол хэлэлцээрээ бүрмөсөн зогсоох хоёр шийдлийн аль нэгийг гаргах болж байна.
Монгол Улс 3 жилийн хугацаанд энэ гэрээнд нэгдэж 367 бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтөд хамрагдах юм.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ