niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 09:32 UTC Эх: https://news.mn/r/2796450/ c22bdbc8b9764526… ← niitlelch.mn руу буцах

Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл нараас хэлний шалгалт авч, Элчин зөвлөх болжээ

Хуучирсан мэдээ: 2025.04.21-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл нараас хэлний шалгалт авч, Элчин зөвлөх болжээ

Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл нараас хэлний шалгалт авч, Элчин зөвлөх болжээ

Дипломат алба Засгийн газарт хамтарсан гурван намын “шахаа”-ны хүмүүсээр цус сэлбэх болсон тухай шүүмжлэл энэ өдрүүдэд сошиалыг давалгаалуулж буй. Тэгвэл энэ асуудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тайлбар хийлээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдын зөвлөх болсон. Тэднээс хэлний шалгалт авсны дараа томилгоог хийжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Ц.Мөнхцэцэг зөвлөхийн хувьд Герман улсад доктор хамгаалсан, орос, герман, англи хэлтэй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол-Германы парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан. Мэргэжлийн шалгалтыг нь өгөөд тэнцсэн тул өөрийнх нь хүсэлтийг үндэсэн МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Герман улсад Элчин зөвлөхөөр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэлийн хувьд Төрийн албаны хуульд өөрөө хүсэлт гаргавал 65 нас хүртлээ ажиллаж болно гэж заасны дагуу Болгар улсад Элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа. Орос хэлний шалгалт авсан.

Гурван намаас гэрээнийхээ дагуу томилгоог хийгээч гээд гадаад хэл, мэргэжлийн шалгалтад тэнцэхгүй хүмүүсээ санал болгосоор байгаа. Би 95 хувьд нь татгалзсан хариу өгсөн” гэдэг тайлбар хийгээд байна.

Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн хувьд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын төвийн үйлчилгээний даргаар томилоод буй.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж