УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай зэрэг нийт дөрвөн асуудал хэлэлцсэн байна.
Засгийн газрын хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг эргүүлэн татахаар болжээ.
Харин Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай асуудлаар мэдээлэл сонсоод холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тэгвэл Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд нарийвчилсан зохицуулалтыг тусгах, мөн Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Ч.Хүрэлбаатар сайдын үед Евразийн эдийн засгийн холбоотой хэд хэдэн удаагийн уулзалт хийж, хэлэлцээ хийсний үндсэн дээр Евразийн эдийн засгийн холбоо Иран улстай хийсэн загварыг Монгол Улсад санал болгосон. Энэ нь чөлөөт худалдааны түр хэлэлцээр. Гурван жилийн хугацааатай түр хэлэлцээ хийнэ, ямар нэг үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, заавал чөлөөт худалдааны хэлэлцээр рүү орно, Евразийн эдийн засгийн комисс гэдэг байгууллагын гишүүн болон ажиглагч болно гэсэн үг биш. Тийм учраас түр хэлэлцээрийг хийх санал тавьсан. Үүнээс хойш Л.Гантөмөр сайд Евразийн эдийн засгийн холбоотой сүүлийн нэг жилийн хугацаанд олон удаагийн хэлэлцээ хийгээд түр хэлэлцээр байгуулах протколд гарын үсэг зурсан байгаа.
Энэ хэлэлцээрийг цааш сайжруулаад хийх боломжтой, Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэж Гадаад харилцааны яам үзэж байгаа.
Хоёр дахь хэлэлцээр нь онгоцны түлшийг ОХУ-аас нийлүүлэх тухай хэлэлцээр. Хоёр хэлэлцээрийн нэг хэсэг нь. Хоёр улс хоёр талаасаа тавьж байгаа саналыг нийлүүлээд хос хэлэлцээр байгуулахаар болсон. Нэгдүгээр асуудал нь Монгол Улсын зүгээс бензин тос тасалдаж ирсэн асуудлыг тавьж, газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж өгөх хүсэлт тавьсаар ирсэн. ОХУ- ын зүгээс манай онгоцны түлшийг дундаас нь зуучилдаг компани өндөр үнээр зардгаас тийзний үнэ өндөр, МИАТ -ын зардал өссөн байна. Тийм учраас онгоцны түлшийг шууд нийлүүлье гэдэг санал тавьсаар ирсэн. Ингээд хоёр талаасаа төрийн өмчит компани байгуулаад “Роснефть” компани онгоцны түлшийг шууд нийлүүлье. Онгоцны түлш, газрын тосны бүтээгдэхүүнээ тасралтгүй тогтвортой нийлүүлье гээд хоёр тал яриад, соёрхон батлаад албажаад хэрэгжээд явна гэдэг тохироотойгоор хийж байгаа.
Ц.Туваан сайд ОХУ -ын Эрчим хүчний сайдтай уулзах үеэрээ өнөөдөр хоёр намын бүлэг дээр ярьсан асуудлыг тавьсан. Тухайлбал, онгоцны түлшийг 20 жил нийлүүлэх тухай, онгоцны буудлын дэд бүтцийн цогцолбор дээр хамтарсан компани байгуулна, ОХУ- ын Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ зэрэг дөрвөн зүйл дээр өөрчлөлт оруулах саналтай байгаагаа ОХУ-д албан ёсоор тавьсан. Гадаад харилцааны яам албан ёсоор дэмжээд явна гэлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ