27/02/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ирэх сарын 18-нд ОХУ-д Ерөнхийлөгчийн…

Ирэх  сарын  18-нд  ОХУ-д  Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно.  Тэгвэл  Европын орнуудад  Оросын  иргэдийн  саналыг  авах ажлыг  зохион байгуулах  асуудлаарх  зөвлөгөөнийг  Оросын сонгуулийн төв  хороо, Гадаад хэргийн яам  хамтран  зохион байгуулж байгаа юм байна.

Тодруулбал,  Европын  орнууд дахь ОХУ-ын элчин сайдын яам,  консулын  газрын  ажилтнуудад  зориулсан  сургалт зөвлөгөөн Берлинд болж  байна.  Өмнө  нь  тусгаар  улсуудын хамтын нөхөрлөл болоод Балтийн орнууд,  Абхази, Өмнөд  Осети,  Израиль,  Скандинавын орнууд дахь элчин сайдын яам, консулын ажилтнуудад зориулсан ийм  сургалт зөвлөгөөнийг Москвад  зохион байгуулж  байсан юм.

Сүүлийн мэдээгээр ОХУ-ын  Ерөнхийлөгчийн  сонгуулийн  санал  авах  385 хэсэг  хороог  дэлхийн  145  оронд   эмхлэн байгуулаад  байгаа юм байна.  Оросын  сонгуулийн төв хорооны тэргүүний мэдэгдсэнээр   хилийн чанадад  ажиллаж  амьдардаг  Оросын иргэдийн саналыг  авах  хэсэг хороодын  тоог  400 д  хүргэх  боломжтой.  Хилийн чанадад  ажиллаж амьдарч байгаа  Оросын  сонгогчдод зориулж  1,8  сая  хуудас хэвлүүлэхээ  өмнө нь мэдэгдэж  байсан.  Ерөнхийлөгчийн сонгуулиар нийтдээ 111,4 сая  саналын  хуудсыг  хэвлэх  юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.