Ж.Баярмаа: Манай нөхрийг АТГ-аас дуудаж, 12 цагийн дотор орлогоо нотол гэлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Хоёр өдрийн өмнө, лхагва гарагт манай нөхөр болон ахыг АТГ-аас дуудаж байцаасан. Маргааш гэхэд бүх баримт нотолгоогоо бэлдэж авчир гэсэн байна лээ. Үүнд 24 цаг битгий хэл 12 цагийн хугацаа ч өгсөнгүй. Хүний амьдрал учир 20, 30 жилийн түүхийн асуудал болно шүү дээ. Иймд амжихгүй гэдгийг хэлж, өмгөөлөгч авъя гэсэн. Гэтэл хугацаа дууссан гэж дарамталсан. Биднийг хоёр хоногийн дотор орлогоо нотол гэж шаардсан гэсэн үг. Намайг 50 байр зарж, мөнгө угаасан гэнэ. Энэ гомдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүхдийн төгөлдөр хуурын багш гаргасан гэж мэдээлэл ирлээ. Миний амыг хаах оролдлого явж байна" хэмээлээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.