Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдууд эхнээсээ ажилдаа орж, үүрэгт ажилдаа хүчин зүтгэх амлалтуудаа өгөөд эхэлжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлснээр тусгай үүрэгт элчин сайд нар албажаагүй байгаа гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, би тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах хугацаандаа цалин авахгүй, Шинэ Хархорум хотыг хамгийн орчин үеийн хот болгохын төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.
Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүстэй уулзаж Засгийн газрын Тусгай үүрэгт Элчин сайдаар томилох саналыг тавьсан. Тус албан тушаал нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарлаад байгаа 14 мега төслүүдээс хариуцан Монгол Улсыг төлөөлж дотоодод болон олон улстай хэлцэл хийх, урагшлуулах үүрэгтэй. Би олон жил Хархорины асуудлыг анхаарч ирсэн. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хархориныг бүсийн тулгуур төв болгох статусыг дэмжиж байсан. УИХ-ын дарга байхдаа сэргээн босгох шавийг тавьж байсан. Тиймээс би "та нар итгэж байгаа бол Хархорины асуудлыг хариуцан ажиллая. Монголын нэр нүүр болсон хот болгоход хамтарч ажиллаж болно гэсэн. Хоёрт, Монгол Улс нүүрснээс хэтэрхий хараат байдалд байна. Энэ нь эргээд сөрөг үр дагавар бий болгож байна. Тиймээс Монгол Улс уул уурхайн түүхий эдээ боловсруулдаг чадалтай болмоор байна. Шинэ технологийг хөгжүүлмээр байна гэж би олон жил ярьж байгаа юм. Тиймээс шинэ дэвшилтэд технологийг хариуцъя, залуучуудыг дэмжье, сургая, залуу бизнесменүүдийг төрүүлэхийн төлөө ажиллая гэсэн талаар мэдээлэл өглөө.
Бусад тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдууд ч мөн үүрэгт ажилтайгаа хэдийнэ танилцаж, ам мөчгөө өгөөд эхэлсэн.
3,607.57






















































Холбоотой мэдээ