niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 10:01 UTC Эх: https://news.mn/r/2795939/ 84a55941a7143c91… ← niitlelch.mn руу буцах

Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр хийх гэж буй ЗГ огцрохыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2025.04.18-нд нийтлэгдсэн

Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр хийх гэж буй ЗГ огцрохыг шаардаж байна

Онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр хийх гэж буй ЗГ огцрохыг шаардаж байна

Төв талбайд Засгийн газар огцрохыг шаардсан иргэд өнөөдөр /2025.04.18/ хоёр дахь өдрөө жагсч байна. Тус иргэдийн зүгээс Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эсэргүүцэж, улс орны тусгаар тогтнолд халдаж болзошгүй энэ гэрээг хийхгүй байхыг шаардаж байгаа юм.

"МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА"

Хөгжлийн эдийн засагч Ц.ЛУТ-ОЧИР: 

-Дээрх хэлэлцээр нь Монгол Улсын эрх ашгаас урвасан гэж харж байна. Яагаад Монгол Улсын эрх ашгаас урвалаа гэж үзэж байна гэхээр Евразийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ хийх гэж байна. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бүгд гадаадын бараа, бүтээгдэхүүнд цохиулна. Одоо мөн маш ноцтой асуудлыг ярьж байна. Япон улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Монгол Улсын гадаад улс руу гардаг цорын ганц агаарын чөлөөт гарцыг хойд хөршийн компанид өгч, нийлүүлэлтийн гэрээг 20 жилийн хугацаатай хийнэ гэдэг Монгол Улсын эрх ашигт ноцтой халдаж байгаа асуудал.

Хоёр жилийн дараа бид газрын тосны үйлдвэртэй болно. Онгоцны түлшийг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Мөн нүүрсээ хийжүүлээд бид АИ 95, АИ 98 болон газрын тосны бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болно.

Гэтэл бид яагаад 20 жилийн хугацаатай гэрээ хийх гэж байгаа юм. Яагаад бид ОХУ-аас заавал эрчим хүчний хамааралтай 20 жил байх ёстой юм? Энэ бол Монгол Улсын эрх ашгийг хангаж байгаа зүйл огт биш.

"УЛС ОРНЫ ЭРХ АШИГ, ТУСГААР ТОГТНОЛД ХАЛДСАН ГЭРЭЭНҮҮДИЙГ ЗОГСООХ ЁСТОЙ!"

"Эрх чөлөө төв"-ийн үүсгэн байгуулагч Ш.ОЮУНБАТ:

-Бид бүгд нийтээрээ харж байна. Монгол Улсад Япон улсын зээлээр барьсан олон улсын нисэх онгоцны буудал, одоо ч монгол зээлээ төлөөд явж байгаа. Энэ нисэх онгоцны дэд бүтцийг бүхэлд нь ОХУ-д 20 жилийн хугацаатай өгөх гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Асуудал гарвал түүгээр ч зогсохгүй Оросын шүүх дээр очиж шийднэ гэнэ. Орос улсад арбитрын шүүх эж байхгүй. Өнөөдөр бид дэлхий нийтэд ямар асуудал үүсээд байгааг, геополитик ямар байгаа харж байгаа. Орос улсад шүүх засаглал биш ширэнгийн хууль ч үйлчилдэг.

Оросуудтай дэлхий учраа олохгүй байхад монголчууд өөрсдөө эрх мэдэлд нь орно гэдэг бол утгагүй.

Тиймээс улсын эрх ашиг, тусгаар тогтнолд халдах энэ мэт гэрээнүүдийг бүгдийг болих, цуцлах ёстой. Үүнийг шаардаж, ийм гэрээнүүдийг оруулж ирж байгаа Засгийн газар огцрохыг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж