“Монгол ялна ард түмний хөдөлгөөн”-өөс өнөөдөр /2025.04.18/ УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг гадаадын компанид 250 сая ам.доллараар зарсан асуудлаараа хуулийн байгууллагад шалгуулж, тус ордыг улсад буюу ард түмэнд буцаан өгөх шаардлага тавин “Баянгол” зочид буудлын гадаа жагсаж эхлээд байна.
Жагсах болсон үндэслэлээ “Монгол ялна ард түмний хөдөлгөөн”-ийн зохицуулагч О.Отгон тайлбарлалаа.
Тэрбээр “Бид нар Монгол ялна ард түмний хөдөлгөөнийхөн. Сүүлийн 5, 6 жил бид Х.Баттулгыг дэмжсэн. Буруу бүхэн дээр нь өмгөөлж байсан. Төмөр зам, Аж үйлдвэрийн парк хаана байна вэ. Том мега төсөл болгонтой энэ хүн холбогддог гэхэд нь бид өмөөлж хамгаалж хир халдаалгүй явж ирсэн.
Гэтэл энэ хүн Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан болж таарч байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 507 хуудас материал үзүүлсэн. Баримт худлаа хэлдэггүй.
Яагаад бид өнөөдөр “Баянгол” зочид буудлын гадаа байна вэ гэвэл энэ хүн УИХ -даа ирдэггүй юм байна. Энд хэвтэж байдаг гэхээр нь иртэл бүх хаалга үүдээ түгжчихээд гарч ирэхгүй байна.
Бид ямар шаардлага тавьж байгаа вэ гэвэл Х.Баттулга та УИХ -аас нэрээ тат, явж шалгуул, үнэн мөнөө тогтоолго. Таны буруутай үйлдэл байх юм бол шийдүүл, 250 сая ам.доллараа мөн Төгрөг нуурын ордыг улсдаа тушаа. Хувь хүний ёс зүй гаргаад Х.Баттулга та “Монгол ялна” гэж их ярьдаг. Та үнэхээр Монголыг ялуулах гээд байгаа юм уу, өөр улсыг ялуулах гээд байгаа юм уу. Монгол ялагдаад байна гэдгийг бид хэлж байна.
Энэ асуудал үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой байж магадгүй.
Х.Баттулга хүмүүсийг “чи хужаа” гэж их чичилдэг. Гэтэл өөрөө Хятадад очиж газар нутгаа олон тэрбумаар зардаг нь ариун явдал уу. Газар нутгаа зараад байх зөв үү.
Төгрөг нуурын ордыг онцолдог нь Монгол Улс эрчим хүчний ямар их асудалтай байгаа билээ. Төгрөг нуурын орд Улаанбаатар хотоос 130 км зайд буюу Төв аймгийн Баянсуманд бий. Гурван тэрбум тоннын нүүрсний нөөцтэй орд. Гэтэл ийм нөөцтэй ордыг ердөө 250 сая ам.доллараар зарсан. Хэрвээ Монгол Улс энэ ордыг ашиглаад үр өгөөжийг хүртээд явах юм бол 300 их наяд төгрөг олох хэмжээний орд. Тийм учраас та шалгуул гэж шаардлага тавьж байгаа юм. Х.Баттулга өмнөх ерөнхийлөгчөө шалгуул гээд байсан даа. Тэр хүн шалгуулж байсан. Монголыг ялуулах гэж байгаа хүмүүс ийм байдаг байхгүй юу.
Нэг сайд нь гурван тэрбумын нөөцтэй ордын талаар материал дэлгэчихээд байхад Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл бүрэлдэхүүн томилж яагаад энэ хүнийг шалгахгүй байгаа юм бэ. Бид сайд О.Алтангэрэлд хандана, Авлигатай тэмцэх газарт мөн очиж шалгах шаардлага тавина.
Энэ асуудлыг мартагнуулж болохгүй. Хэргийг шалгаж эхэлтэл Авлигатай тэмцэх газар, Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа очиж үргэлжлүүлж шаардлагаа тавина.
Хууль зүйн сайд өчигдөр Ухаа худаг ордыг яриад байна лээ. Төгрөг нуурын ордыг яагаад ярихгүй байгаа юм бэ, цуг яриач. Ж.Оджаргал гэдэг хүнийг өмөөрөх гэсэнгүй, энэ хүн ч тодорхой хувиа улсад өгөх ёстой.
Х.Баттулгыг бид нар ташуур барьж гарцаар гартал нь дэмжсэн. Сүүлийн 6, 7 жил тасралтгүй дэмжсэн. Гэтэл сайд байхдаа буюу 2008 онд үеэс Төгрөг нуурыг өөрийн болгох ажил эхлүүлээд “Камекс” компаниар явуулж байгаад 2016 онд өөрийн болгож оруулж ирээд 2017 онд Ерөнхийлөгчөөр дэвшээд явчихаж. Юмыг их муухай системтэйгээр хийдэг.
Тэр хооронд биднийг яасан бэ гэхээр “100 эрхэм”, “100 чухал сэдэв” гэхчлэн тархи угааж болох болгоноор угаасан.
Ний нуугүй үнэнээ л хэлье.Тэр хүний тухай нэвтрүүлгийг үзэх үед дон дон гэж ая яваад уйлахад нь бид нар дагаж мэгшээд ийм болтлоо л хайрласан ш дээ. Гэтэл хулгайч байсан байна лээ ш дээ.
УИХ -даа суухгүй байна, “Ээж хуралдаа суу” гээд загнаад байгаа гэсэн. Ээж нь загнаад ч нэмэргүй л юм шиг байна. Бүх хаалга үүдээ цоожилчихсон. Бид одоо буцаад Төрийн ордон орлоо.
Г.ХОРОЛ
3,607.57
















































Холбоотой мэдээ