niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%85%d0%be%d0%b2%d0%b4-%d0%b0% a74eb3b7e551184e… ← back to niitlelch.mn

Ховд аймагт 3.7 магнитудын хүчтэй…

Ховд аймгийн Зэрэг сумын Буриа багийн “Дэлийн булаг” гэдэг газар өчигдөр газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт сумын төвөөс урд зүгт 7 км зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаар Зэрэг сумын Засаг даргын орлогчоос 10:44, 13:58 цагуудад тодруулж асуухад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэсэн мэдээллийг Онцгой байдлын газарт өгчээ.